
Ажиглалтын мэдээ > Орчны шинжилгээний мэдээ
Шинэчлэгдсэн: 2021-01-11 12:28:36
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм 2021-01-11
Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм
2021 оны нэгдүгээр сарын нэгдүгээр арав хоног
- Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн
Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр, Шишхэд зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-30 см нэмэгдэж, 30-100 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2020 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-15 см нимгэн байна. Хөвсгөл нуурын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 20-30 см нэмэгдэж, Хатгал тосгон Ханх сум орчимд 60-65 см зузаан мөстэй болжээ.
Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир голын дагууд мөсний зузаан өнгөрсөн арав хоногийнхоос 5-25 см нэмэгдэж, 50-115 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба эдгээр голуудын мөсний зузааныг өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 5-55 см ахиу харин Ус судлалын Хануй-Эрдэнэмандал, Идэр-Их-Уул харуул орчимд 10-20 см бага байна. Тэрхийн-Цагаан, Өгий нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 80-90 см зузаантай болсон байна.
Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Туул, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Шивэрт зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 35-100 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2020 оны мөн үеийнхээс 5-25 см зузаан байгаа бол Хараа, Ерөө, Тэрэлж, Сэлбэ голын хувьд 10-35 см нимгэн байна.
Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд 60-105 см зузаан мөсөн бүрхүүлтэй, мөсний зузаан 1 дүгээр сарын 1-ний өдрийнхөөс 5-30 см нэмэгдсэн ба энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 5-25 см нимгэн харин Сэлэнгэ мөрний дунд болон адаг, Орхон голын дунд хэсгээр 5-20 см ахиу зузаантай байна.
2.Номхон далайн ай савын гол, мөрөн
Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Халх, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 40-105 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба энэ нь 2020 оны мөн үеийнхээс 5-35 см зузаан бол ус судлалын Эг-Батширээт, Балж-Дадал, Онон-Дадал, Хэрлэн-Мөнгөнморьт харуул орчимд 5-15 см нимгэн байна. Буйр болон Хөх нуурын мөсний зузаан 10-15 см нэмэгдэж, 75-95 см зузаантай болжээ.
3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав
Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Буянт, Булган, Сагсай, Турган, Турган, Харбут, Чигэртэй, Дундцэнхэр, Долооннуур, Чонохарайх, Төгрөг зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-20 см нэмэгдэж, 30-90 см зузаан мөстэй болсон байна. Эдгээр голуудын мөсний зузааныг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 5-30 см ахиу харин Буянт, Харбут, Долооннуур голынх 5-25 см бага байна. Хар ус нуур Дөргөн сум орчимд 80 см зузаан мөстэй байгаа нь өнгөрсөн хугацаанаас төдийлөн нэмэгдээгүй байна.
Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Онги, Зэгстэй, Таац болон Ойгон, Тайган, Хөх нуурт 30-110 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон нь өнгөрсөн хугацааныхаас 5-40 см нэмэгдсэн байна. Хангайн өврийн голуудын мөсний зузаан 2020 оны мөн үеийнхээс 5-50 см зузаан, Буянт, Шарга, Заг, Цагаантуруут, Таац, Онги голын нийт уртын дагууд 10-25 нимгэн байна.
Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хархираа, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж, 20-75 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 5-20 см ахиу, Хархираа голын хувьд 10 см нимгэн байна. Увс, Хяргас нуур 25-45 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна.
2021 оны нэгдүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч нуурын толио болон гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа ба мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй тул мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулж байна.
Зарим томоохон гол мөрний мөсний зузааныг тухайн үеийн болон олон жилийн дундаж утгатай харьцуулан хүснэгтэнд үзүүлэв.
Гадаргын усны судалгааны хэлтэс
2021-01-11
д/д |
Гол-харуулын нэр |
Олон жил
|
Мөсний зузаан, 2020.01.11 |
Мөсний зузаан, 2021.01.11 |
|
Дундаж |
Хамгийн их |
||||
Мөсний зузаан, см |
|||||
1 |
Сэлэнгэ мөрөн- Хялгант сум |
77 |
112 |
78 |
83 |
2 |
Сэлэнгэ мөрөн - Сүхбаатар |
70 |
120 |
56 |
66 |
3 |
Дэлгэрмөрөн гол-Мөрөн сум |
90 |
146 |
90 |
100 |
4 |
Эг гол-Эрдэнэбулган сум |
63 |
102 |
55 |
47 |
5 |
Идэр гол-Их-Уул сум |
48 |
62 |
63 |
51 |
6 |
Орхон гол-Орхон сум / Сэлэнгэ / |
87 |
149 |
80 |
97 |
7 |
Орхон гол-Сүхбаатар сум |
85 |
124 |
69 |
60 |
8 |
Туул гол-Улаанбаатар хот |
70 |
93 |
58 |
67 |
9 |
Ерөө гол-Ерөө сум |
94 |
122 |
80 |
72 |
11 |
Хараа гол-Баруунхараа сум |
68 |
104 |
90 |
55 |
13 |
Онон гол-Биндэр сум |
101 |
138 |
79 |
79 |
14 |
Хэрлэн гол-Өндөрхаан сум |
90 |
156 |
63 |
70 |
15 |
Хэрлэн гол-Чойбалсан сум |
77 |
136 |
76 |
83 |
16 |
Халх гол-Сумбэр сум |
108 |
145 |
70 |
76 |
17 |
Ховд гол –Өлгий сум |
113 |
186 |
90 |
92 |
18 |
Булган гол-Булган сум |
75 |
132 |
42 |
58 |
19 |
Түй гол-Баянхонгор сум |
61 |
121 |
41 |
77 |
20 |
Завхан гол-Гуулин сум |
99 |
185
|
82 |
102 |

Текст мэдээний жагсаалт
Онцлох мэдээ
20 цаг




ӨНӨӨДӨР - 2021/01/18



6 м/с


Шинэ мэдээ

